Шууд Chart

"Мазаалай цом-2017" болно

2017-05-27 13:19:52

Мазаалай хамгаалах ажилд бүх нийтийн анхаарлыг хандуулах зорилготой "Мазаалай цом-2017" тэмцээн гурав дахь жилдээ зохион байгуулагдах гэж байна. Тодруулбал, Монголын бартаат замын авто спортын холбооны цомын аварга шалгаруулах "Mazaalai cup-2017" бартаат замын тэмцээн ирэх зургаадугаар сарын 3, 4-ний 09:00 цагт "Морингийн даваа"-нд болох юм. 
Тус тэмцээн:

·         Сонирхогчийн ангилал буюу ТR1

·         Мэргэжлийн ангилал буюу ТR3

·         Truck ангилал буюу Том оврын автомашин 4x4, 6x6

·         UTV ангилал гэсэн дөрвөн ангиллаар зохиогдоно.

Тэмцээний эхний өдөр сонирхогчийн ангилал болон utv ангилал, хоёр дахь өдөр нь мэргэжлийн ангилал болон тruck ангилал уралдах юм байна.


"Мазаалай цом-2017" болно   
Үзсэн: 1647 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй