Шууд Chart

Европ дахь Монгол шагай харваачдын найм дахь удаагийн аваргууд тодорлоо

2017-06-06 14:48:45

Жил бүр уламжлал болсон уг арга хэмжээ нь өнгөрөгч амралтын өдрүүдэд Швед улс дахь Элчин сайдын яамны нэрэмжит цомын аварга шалгаруулах тэмцээн хэлбэрээр  хоёрдахь жилдээ амжилттай болж өндөрлөлөө. Хүн амын тоо, газар нутгийн хэмжээгээрээ Шведдээ хоёрт ордог Гётеборгт хотод анх удаа хүлээн авсан Шагайн харваачдын наймдугаар наадам хамгийн олон баг, тамирчид оролцсон, өрсөлдөөн ихтэй бас байгаль хангай бороо хураа харамгүй хайрлаж, халуун нар, бороо салхи нь тамирчдын ур чадварын нилээн сорьсон гээд өмнөх тэмцээнүүдээсээ онцлогтой болж байлаа. Жил ирэх тусам шагайн харваа сонирхогчдын тоогоор хүрээгээ тэлж байгаа Европын шагайн холбоо болоод Гётеборг хот дах төлөөлөл, Швед дэхь Монголчуудын үндэсний холбоо, Монголын соёл мэдээллийн төв, Шагайн салбар зөвлөл зэрэг байгууллагууд Монгол улсаас тус улсад суугаа элчин сайдын яамны ивээл дор тэмцээнийг амжилттай зохион байгуулсан гэх үнэлгээг авлаа.

Европын найман орны 14 багийн 70 гаруй тамирчин харваачид хоёр өдрийн турш цэц мэргэнээ сорьсоноос Франц улсаас ирсэн хүчтэй бүрэлдэхүүнтэй баг хамт олон азтай хийморьтой байж хэд хэдэн түрүү байрын эзэд боллоо. Энэ удаагийн тойромд Шведээс зургаан баг, Францаас дөрвөн баг мөн Польшийн нэг, Чехийн хоёр, Бельгийн нэг, Германы хоёр баг ирсэн байв.

Багийн харваанд нэгдүгээр байрт Мөнхбүрэн ахлагчтай Францын баг, хоёрт Ганбаатар ахлагчтай Шведийн нэгдүгээр баг, гуравт Жадамбаа ахлагчтай Белгийн баг тус тус шалгарлаа.

Харин найм дахь удаагийн тэмцээний цуваа харвааны төрөлд мэргэчүүл нийт 20-н сум тавсанаас хувийн амжилтаараа Францын багийн Батчулууны Батзориг тэргүүлсэн бол хоёрдугаар байрт мөн францаас ирсэн харваач Эрдэнэбаатарын Батжаргал шалгарч Шведийн мэргэн Сундуйсүрэнгийн Эндгэрэл гуравт орсон байна.  Тэгвэл хоёр ч тусгай байрын шагналыг мөн л францын мэргэн харваачид хүртжээ.

Мөн шагайн тойрмын хүрээнд хүүхдүүдийн дунд богино зайн гүйлтийн тэмцээн болж, сонирхогчдын харвааны аваргыг  шалгаруулсан бол урлаг соёлын болон худалдаа үйлчилгээ өргөнөөр явагдлаа гэж "Монголын мэдээ" телевизийн Стокхольм хот дахь сурвалжлагч Р.Хишиг-Алдар мэдээллээ.

Нийтэлсэн: Moнголын мэдээ

Европ дахь Монгол шагай харваачдын найм дахь удаагийн аваргууд тодорлоо  
Үзсэн: 4491 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Erdenebat [66.181.160.xxx] 2017-06-07 20:20
Mongolchuudin ov soeliig delkhiid surtalchilj bgaa mongol zaluuchuuddaa ikh amjilt khusie
Erdenebat [66.181.160.xxx] 2017-06-07 20:18
Shagai kharvana gedeg bol ikh soel. bas urlag ukhaan shuu
Erdenebat [66.181.160.xxx] 2017-06-07 20:16
Mongolchuud ta bukhnii ene sain uilsiig delkhii dayar amidarch nutag negtnuud demjikh baikhaa.
Erdenebat [66.181.160.xxx] 2017-06-07 20:13
Mongolin khilchdiin toloolol O.Nasanbat Shvediin bagt ololtsoj ded bairand shalgardan yvdald bayr khurgej bna.
Зочин [203.91.115.xxx] 2017-06-06 22:48
amaraa songuuli boloh gd battulga ylna todoroi demheerei ho chamaig garlaa shn naragdaj bn
Moogii [80.187.114.xxx] 2017-06-06 19:12
Ingej togloj suuhaar eh oron oo irj avraasai.

Бидэнтэй нэгдээрэй