Шууд Chart

“Лондон-2017” тэмцээнд манай тамирчид амжилттай оролцов

2017-08-18 19:49:11

2017 онд спортын ертөнцөд олон томоохон үйл явдал, уралдаан тэмцээн зохиогдож байгаагийн нэг нь спортын “Хатан хаан” хэмээн нэрлэгддэг Лондон хотноо зохион байгуулагдаж буй хөнгөн атлетикийн спортын дэлхийн аварга шалгаруулах 16 дахь удаагийн тэмцээн юм.

Энэ тэмцээнд Монгол Улсаас 5 тамирчин дасгалжуулагчийн О.Оюунтуяа удирлага, дасгалжуулгаар оролцож байгаа юм. Хөнгөн атлетикийн тэмцээний хамгийн их тэсвэр тэвчээр шаардсан марафон гүйлтийн эрэгтэй төрөлд нийт 98 орны тамирчид гараанаас гарснаас манай тамирчид дэлхийн аваргад азийн тамирчид дундаас дээгүүр байранд орж Н.Мөнхбаяр 34, Ц.Бямбажав 46, Б.Сэр-Од 48 дугаар байрт, эмэгтэй төрөлд 92 орны тамирчдаас Г.Хишигзаяа 52, Б.Мөнхзаяа 58 дугаарт байранд орж чамгүй амжилт үзүүлэн замаа амжилттай дуусгалаа.

Энэ өдрүүдэд Олон улсын хөнгөн атлетикийн холбооны 51 дүгээр чуулганд гишүүн 197 орны төлөөлөгчид оролцосноос Монголын хөнгөн атлетикийн холбоог төлөөлж тус холбооны ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн Л.Болд, ерөнхий нарийн бичгийн дарга, доктор Ч. Зоригтбаатар нар оролцов. Олон улсын хөнгөн атлетикийн холбооны ерөнхийлөгчөөр 2 жилийн өмнө сонгогдсон Сeбастиан Коэ нь хөнгөн атлетикийн спортыг дэлхий дахинд жигд хөгжүүлэх, сэргээшээс ангид цэвэр байлгах, тус байгууллагын бүтэц, зохион байгуулалтыг улам боловсронгуй болгох чиглэлээр өөрийн явуулж буй бодлого үйл ажиллагааг баталгаажуулж хэд хэдэн чухал  баримт бичиг, дүрэм, журмыг батлуулж чадлаа.

Мөн энэ үеэр хэлэлцсэн олны анхаарлын төвд байсан асуудал бол ОХУ-ын хөнгөн атлетикийн холбоонд ОУХАХ-ны зүгээс тавьсан хориг арга хэмжээг үргэлжлүүлэх, эсэх асуудлыг шийдвэрлэх санал хураалт болсон бөгөөд Монголын хөнгөн атлетикийн холбооны төлөөлөгчид ОХУ-д тавьсан хоригыг цуцлах талд санал өгсөн боловч олонхийн саналаар уг хоригийг үргэлжлүүлэх шийдвэр гарлаа.

Манай төлөөлөгчид Олон улсын олимпийн хорооны ерөнхийлөгч Томас Бах, Олон улсын хөнгөн атлетикийн Себастиан Коэ, тэргүүн дэд ерөнхийлөгч Сергей Бубка нартай уулзаж хөнгөн атлетикийн спортыг хөгжүүлэх талаар дэлгэрэнгүй санал бодлоо солилцоо. Энэ үеэр ОУХАХ-ны удирдлагуудыг Монгол Улсад айлчлахыг урьж тэргүүн дэд ерөнхийлөгч С.Бубка энэ оны 10 дугаар сарын 12-14-нд Монгол Улсад хүрэлцэн ирэхээр боллоо.

Мөн манай төлөөлөгчид  Мондо кампанитай удирдлага, Япон, БНХАУ, БНСУ, ХБНГУ, Малайз, Энэтхэг, Ирак, Кувайт, Канад, Казакстан, Катар, Украйн, Польш, Египит, Австрали зэрэг 30 гаруй орны хөнгөн атлетитийн холбооны удирдлагатай хамтын ажиллагааг хөгжүүлэх асуудлаар уулзаж ярилцснаас гадна Азийн хөнгөн атлетикийн холбооны дэд ерөнхийлөгч Ал-Хамадтай уулзаж олон улсын стандартад нийцсэн 400 метрийн тойрог бүхий хөнгөн атлетикийн зам талбайд шаардлагатай тоног төхөөрөмж, хэрэгсэл, хөнгөн атлетикийн спортын холбогдолтой ном, сурах бичиг, гарын авлагыг хэвлүүлэхэд тусламж авах, түүнчлэн 2017 оны 10 дугаар сард хөнгөн атлетикийн спортын хөгжил, сургалт-дасгалжуулалтын чиглэлээр Олон улсын форумыг Улаанбаатар хотод зохион байгуулах зэрэг асуудлыг ярилцаж тохиролцов.

Монголын Хөнгөн Атлетикийн Холбоо
















“Лондон-2017” тэмцээнд манай тамирчид амжилттай оролцов  
Үзсэн: 1843 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй