
Унгарын Будапешт хотноо болж буй жүдо бөхийн ДАШТ-ийг үзэхээр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хүрэлцэн очжээ.
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, Олон улсын жүдо бөхийн холбооны ерөнхийлөгч Мариус Визер нарын хамт дэлхийн аваргын эхний өдрийн барилдааныг үзэв.
Монголын хоёр ч жүдоч шагналын тавцанд хамтдаа зогссон эмэгтэйчүүдийн -48кг-д медаль хүртсэн тамирчдад шагнал гардуулав. Ерөнхийлөгч М.Уранцэцэг, Г.Отгонцэцэг нарт медалийг гардуулан өгч баяр хүргэлээ.
Г.Отгонцэцэг хэдийгээр Казахстан Улсын нэрийн өмнөөс барилдаж буй ч угтаа бол дэлхийн том дэвжээн дээр Монгол, Японы тус бүр хоёр хүчтэн медалийн тавцанд зогсож буй билээ.




Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга М.Уранцэцэг, Г.Отгонцэцэг нарт медаль гардуулав | ||
Үзсэн: 1253 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.