Шууд Chart

"Хурд" алтан пянзтай хамтлаг болсноо зарлалаа

2013-11-26 14:47:43

Монголын амьд хөгжмийн ертөнцөд өөрсдийн гэсэн орон зайг бий болгож чадсан Хурд хамтлаг  алтан пянзтай боллоо.

Hollywood-ийн алдарт  хамтлаг дуучид алтан пянз хийлгэж амжилтаа мөнхөлдөг тэрхүү уламжлалыг Монголд анх удаа "Хурд" хамтлаг эхлүүлсэн нь энэ.
 
Өнгөрсөн 20 жилийн хугацаанд бүтээсэн уран бүтээл нь алтан пянз гаргах хэмжээнд хүрсэн гэж үзсэн учраас Hollywood-ийн алдарт Erica студи рок залууст алтан пянз хэвлүүлэх онцгой ховор эрхийг өгчээ.
Америкийн алдарт дуучин Lady Gaga-ийн “Алтан Пянз”-ны араас мөр даран гишгэн орсон Хурд хамтлагийн алтан пянз хэвлэлтнээс гарч өнөөдөр олон улсын нислэгээр хамтлагийн гишүүдийн гар дээр ирсэн нь энэ аж.  Энэ пянзанд "Хурд" хамтлагийн нийт 12 CD-нээс бүрдсэн сонсогчдын сонсох дуртай шилмэл 200 гаруй уран бүтээл нь багтсан байна.
 
Мөн тэд хамтлагийнхаа 20 жилийн ойд зориулан өөрсдийн нэрийн брэндийн 11 нэр төрлийн сувинер гаргажээ. Тухайлбал "Хурд" нэрийн брэндийн футболк, хүзүүний болон гарын зүүлт, хуанли, гитарын болон гарын үсэгтэй бөмбөрийн цохиур, хар, бор хоёр төрлийн гитар зэрэг багтжээ. Дээрх нэрийн зүйлсүүдийг энэ сарын 29, 30 нд болох Хурд хамтлагийн тоглолтын үеэр UB Palace-д байрлуулах “Khurd Shop”-д хүссэн хэн бүхэн зочлон, сонирхож худалдан авах боломжийг олгоно хэмээн зохион байгуулагчдын зүгээс мэдэгдлээ.
Тиймээс хамтлагийнхаа ойг угтаж бүтэн жилийн турш бэлтгэж олон зүйлийг бүтээсэн Хурд хамтлаг дэлхийн жишигт хүрсэн анхны алтан пянзтай Монгол хамтлаг болсноо өнөөдөр албан ёсоор зарлаж, Монголын рок, поп хамтлаг, дуучдаа төдийгүй дуунд дуртай Монголчуудаа баярт мэдээгээрээ ийнхүү баярлууллаа.
 
Түүнчлэн Монголын рок поп урлагийг өнөөдөр Hollywood эхнээсээ сонсдог, үнэлдэг, хүлээн зөвшөөрдөг болсны нэг тод илрэл, түүхэн тэмдэглэлт үйл явдал энэ мөн хэмээн хөгжим судлаач нар дуу нэгтэйгээр санал нийлж буйгаа энэ үеэр илэрхийлэв.
Хурд хамтлагийн алтан пянз булган сүүлтэй байхыг нийт уншигчдынхаа өмнөөс хүсэн ерөөе.
Зургийг С.Батгүр
 
О.Энхмаа

"Хурд" алтан пянзтай хамтлаг болсноо зарлалаа  
Үзсэн: 2258 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй