Шууд Chart

О.Цэнд-Аюуш тэргүүн байр эзэллээ

2013-11-26 17:32:07

Улс тунхагласны 89 жилийн ойд зориулан НАМЗХ, МЗЭ хамтран зохион байгуулсан "Тусгаар тогтнол” яруу найргийн наадамд Гомбын Сэр–Одын нэрэмжит наадмын шагналт яруу найрагч О.Цэнд–Аюуш түрүүллээ. Харин “аман хүзүүнд”  Д.Нацагдоржийн нэрэмжит яруу найргийн наадмын шагналт яруу найрагч Л.Нямлхагва, шагналт байранд Л.Ганзул, Б.Чулуунчимэг, Б.Баттулга нар шалгарчээ. 
Энэхүү яруу найргийн наадам нь Монгол Улсын халдашгүй дархан байдал, түүний үнэ цэнийг олон түмэнд түгээх, эх орныхоо тусгаар тогтнолын төлөө халуун цус бүлээн амиа үл хайрлан тэмцэж ирсэн өвөг дээдэс, монгол хүний дархлаа болсон эх хэл гайхамшигт соёлоороо бахархах үзлийг хойч үе хүүхэд залуучуудад төлөвшүүлэх зорилготой бөгөөд  наадамд оролцох яруу найрагчид эх орон, тусгаар тогтнолын сэдэвтэй хоёр шүлгээр өрсөлдсөн юм.
 


О.Цэнд-Аюуш тэргүүн байр эзэллээ  
Үзсэн: 1139 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй