Шууд Chart

“Үхэл амьдралын заагт” кино нээлтээ хийнэ

2013-11-27 12:04:02

Өнгөрөгч 2012 оны өвөл Өмнөговь аймгийн Номгон суманд тус аймгийн харьяат иргэн Цэрмаагийн Түмэндэлгэр  идэр есийн хүйтэнд мотоциклоосоо унаж бэртэн 7 өдөр 6 шөнө үхэл амьдралтай тэмцэж, аймгийн төв рүүгээ мөлхсөөр амьд гарсан. Энэхүү  явдлаас сэдэвлэн зохиолч Д.Нацагдорж болон С.Буяннэмэхийн шагналт зохиолч До.Цэнджав нарын хэсэг уран бүтээлчид хамтран зохиолыг нь бичиж МУГЖ Н.Нэргүйбаатарын найруулсан “Үхэл амьдралын заагт”  кино энэ сарын 29-ний өдөр Өмнөговь аймагт нээлтээ хийх гэж байна. Киноны ерөнхий продюсороор Г.Бат-Эрдэнэ, Ц.Амгалан нар ажилласан бөгөөд гол дүрүүдэд СТА Ц.Батзандан, Н.Бямбацогт, Н.Аззаяа, Б.Эрдэнэбилэг нар тоглосон ажээ.


“Үхэл амьдралын заагт” кино нээлтээ хийнэ  
Үзсэн: 1187 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй