Шууд Chart

“Дэлхийн Монгол” төсөл түүх, соёлын үнэт биетийг цуглуулна

2013-11-27 15:15:08

Нэг жилийн турш үргэлжилсэн “Хамаг Монгол” төсөл 9 сарын 27-нд Чингисийн талбайд хаалтаа хийж, өндөрлөсөн билээ.

Хэдийгээр “Хамаг Монгол” төслийн үйл хэрэг дууссан ч, үүний үргэлжлэл болох “Дэлхийн Монгол” төслийн албан ёсны нээлт өнөөдөр “Хөх нуруут” ресторанд боллоо. “Дэлхийн Монгол” төсөл 2014 оныг “Монголын биет өвийг хамгаалах жил” болгон зарлаж үүнд чиглэсэн үйл ажиллагаа явуулахаа хэвлэлийнхэнд мэдэгдлээ.
Дэлхийн монголынхон төслийн хүрээнд дэлхийгээр таран байршиж буй Монголын эртний үүх түүхтэй холбоотой соёлын биет өвийг олж илрүүлэх, мэдээллийн сан бүрдүүлэх, цуглуулах зорилготой өвөрлөжээ.

Төслийн багийнхан хувь хүмүүсийн гар дээр байгаа эртний биет өвийг бүртгэж цуглуулж авахын зэрэгцээ дэлхийгээр аялан явдаг алдартай брэнд болсон Чингисийн үеийн биет өв соёлын музейг эх орондоо урьж Монголчууддаа үзүүлэхийг зорьж байгаагаа нуусангүй. Тус музейг Америкийн дөрвөн залуу  хувиараа цуглуулан улс орнуудаар аялж үзүүлдэг аж. Энэ цуглуулга нь тэр чигээрээ Чингис хааны эзэнт гүрний эдэлж хэрэглэж байсан соёлын нэн ховор үнэ цэнэтэй биет өвүүд байдаг гэнэ. Турк Улсын Стамбул хотод л гэхэд манай өвөг дээдэс болох зөвхөн Хүннү гүрнийн холбогдолтой 1000 гаруй нэр төрлийн соёлын биет өв байдаг аж.

“Дэлхийн Монгол” төсөл түүх, соёлын үнэт биетийг цуглуулна  
Үзсэн: 2729 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй