
Error loading player: No playable sources found
Мартагдах дөхөөд байсан нүүдэлчдийн уламжлалт соёлын өвийг олонд түгээж ардын урлагийн гайхамшгийг дотооддоо болон гадаадад танилцуулж яваа уран бүтээлчдийн нэг нь “Монголын хөгжмийн товчоо”-ны дэргэд байгуулагдсан ардын язгуур урлагийн “Алтай” хамтлаг юм.
2011 онд байгуулагдсан тус хамтлаг зургаан гишүүнтэй. Бүгд хөөмийлөхөөс гадна бий биелгээг чадварлаг эзэмшсэн ба уран бүтээлдээ морин хуур, ятга, цуур, нуман хуур, хулсан хуур, цохилбор зэрэг хөгжмийн зэмсгүүдийг түлхүү ашигладаг. Өөрсдийн анхны уран бүтээл болох “Өвгөдийн захиас” дуугаа дүрсжүүлэн чамгүй амжилт олохын зэрэгцээ олон үзэгч сонсогчдын талархлыг хүлээжээ. 

Тус хамтлагийн продюсер “Монголын Хөгжмийн Товчоо”-ны захирал Д.Ганпүрэвийн хэлснээр хамтлагийн залуус ардын язгуур урлагийг орчин үеийн урлагийн хэв хэлбэртэй нийцүүлэн шинэ “стиль” гаргахаар зорин ажиллаж байгаа гэнэ. Тэдний хамгийн сүүлийн уран бүтээл нь “Jingle Bells буюу Монгол Санта” нэртэй шинэ жилийн дууны монгол хувилбар. Энэхүү уран бүтээлээ шинэ жилээс өмнө олон нийтэд толилуулахаар шамдан ажиллаж байна.
“Jingle Bells буюу Монгол Санта”-гийн шинэ хувилбар удахгүй гарна | ||
Үзсэн: 2674 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.