Шууд Chart

Монголын хамгийн анхны аймшгийн 3D кино тун удахгүй нээлтээ хийнэ

2013-11-29 11:46:42

Төрөл бүрийн адал явдалт зохиол тэр дундаа аймшгийн зохиол сонирхон уншдаг хүн бүр зохиолч Ц.Ууганбаярын “Шулмын инээд” гэдэг номыг андахгүй мэддэг. Тэгвэл тун удахгүй тэрхүү номонд орсон “Зоорь” хэмээх зохиолоор хийсэн Монголын хамгийн анхны аймшгийн 3D кино нээлтээ хийх гэж байна.

Анх тус зохиолоор кино хийх саналыг туслах найруулагч Н.Бямбацогт, жүжигчин Ө.Мөнгөнтулга нар олж уран бүтээлчдийн багийг бүрдүүлснээр зураг авалт энэ оны 9 дүгээр сард эхэлжээ.

Киноны ерөнхий найруулагчаар Б.Цогт-Эрдэнэ ажилласан ба гол дүрүүдэд “Нар гарна аа аз жаргал минь”, “Чонын алтан шагай” зэрэг олон ангит кинонуудаар үзэгчдийн танил болсон жүжигчин  Ө.Мөнгөнтулга, Д.Мөнхзул, Б.Анхбаяр болон “Хэцүү анги” киноны Сувдын дүрээр үзэгчдийн талархлыг хүлээсэн жүжигчин Э.Уянга нар тоглосон байна.

Мөн киноны зургийн даргаар “Хэцүү анги” киноны “Сүнжид багш” буюу жүжигчин М.Саранцэцэг ажиллажээ. Киноны зураг авалт хэдийнэ дуусаж, эвлүүлгийн ажилдаа орсон бөгөөд ирэх 12 дугаар сард нээлтээ хийх гэнэ.
Сонирхуулахад “Зоорь” хэмээх зохиолд хотын захад байшин худалдан авч нүүж ирж байгаа гэр бүлийн тухай  гардаг, шинээр нүүж ирсэн байшинд нь байх зоорьноос аймшигт чимээ гарснаар гол үйл явдлууд үргэлжилнэ.



 


Монголын хамгийн анхны аймшгийн 3D кино тун удахгүй нээлтээ хийнэ  
Үзсэн: 2440 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй