Шууд Chart

Хамгийн үнэтэй ном

2013-12-02 13:38:15

Манай улсын хамгийн үнэ цэнэтэй ном бол XIX зууны сүүлч XX зууны эхэн үед бүтээгдсэн “Сундуйн жүд” буюу “Нууцын хураангуй” хэмээх судар юм. Уг судар нь Төвд-Хятад-Монгол хадмалтай нийт 10 ботиос бүрддэг.

Сударыг тухайн үеийн алдарт уран дархан Дагва тэргүүтэй чадварлаг урчууд одоогийн Төв аймагт байдаг Манзширийн хийдэд урлан бүтээсэн байна. Номыг бүтээхдээ огт цаас ашиглаагүй, номын хуудсуудыг цэвэр мөнгөөр давтаж хийсэн ба үсгүүдийг нь алтаар цутгаж шарсан байдаг гэнэ. Мөн 10 боть тус бүрийн эхний болон төгсгөлийн үг, бурхан суваргийг цэвэр алт, шүр, сувд зэргээр чимэглэн цутгажээ. Нийт 52 кг алт, 400 кг мөнгөөр бүтээсэн уг судар одоо Улсын Нийтийн Төв номын сангийн “Эрдэнэсийн өв”-д хадгалагдаж байгаа ажээ.


Хамгийн үнэтэй ном  
Үзсэн: 2633 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй