Шууд Chart

MNB-тэй танилцах аялал буюу ирээдүйн сэтгүүлчдийн бодлоос...

2013-12-02 14:03:22

Олон нийтийн мэдээлэл судалгааны төвөөс “MNB-тэй танилцах аялал”-ыг иргэд, байгууллага хамт олон, оюутан сурагчдад зохион байгуулж байгаа билээ. Аялалаар МҮОНРТ-ийн барилга байгууламжтай танилцуулахаас гадна уран бүтээлчдийн бэлтгэн хүргэдэг нийтлэл нэвтрүүлгүүд ямар шат дамжлагаар хэр олон хүний хүч хөдөлмөрөөр бүтдэг ойлголтыг  үзэгч сонсогч, оюутан залууст өгөх зорилготой юм. Энэ удаа  ирээдүйд сэтгүүл зүйн салбарт ажиллах РТС-ийн Сэтгүүл зүйн нэгдүгээр курсын оюутнууд оролцож, сэтгэгдлээсээ хуваалцлаа.  

Т.Жанна: - “Ирээдүйн сэтгүүлч болно гэдэг утгаараа энэ аялал бидэнд ач холбогдолтой байлаа. Радио телевизийн үйл ажиллагаа хэрхэн явагддаг, нэг нэвтрүүлэг хийхэд ямар их хүч хөдөлмөр ордгийг мэдэж авлаа. Ирээдүйд ажил хөдөлмөр эрхлэхэд хэрэг болохуйц үнэтэй зөвлөгөөнүүдийг олон сэтгүүлчээс сонслоо. Сэтгэл маш өндөр байна”.

Ц. Номуундарь: - “Үндэсний телевизтэй танилцаад үнэхээр сайхан байлаа. Учир нь сэтгүүлч гэдэг мэргэжил нийгэмд үнэхээр хэрэгтэй. Сэтгүүлчид хүн талаасаа  болоод нийгэмд үзүүлэх  байр суурийн хувьд ач холбогдолтой  хамгийн чухал хүмүүс юм гэдгийг ойлголоо.  Сэтгүүлчид болоод тэдний ард ажилладаг хүмүүсийн ажил хүнд хэцүү юм. Тэд сэтгэл зүрхээ зориулж хийдэг учраас хамаг үнэ цэнэ нь оршдог байх гэж бодогдлоо.  Сэтгүүлч мэргэжлийг сонгосондоо маш их баяртай байна”

Н.Дөлгөөн: - “МҮОНТ гэдгийг телевизээр л үздэг байсан бол өнөөдөр өөрийн биеэр танилцаж байгаадаа маш их баяртай байна. Гэртээ шимтээд үздэг нэвтрүүлгүүдийг бүтээхэд хүнд хэцүү ч, цаана нь сонирхол татахуйц олон зүйл байдгийг үзлээ.  МҮОНРТ-ийнхэндээ цаашдынх нь ажил үйлст амжилт хүсье. Танилцах аялалд оролцсондоо маш баяртай байна” хэмээн радио телевиз гэх их айлын талаар өөр өөрийн сэтгэгдлээ илэрхийллээ. 
 


MNB-тэй танилцах аялал буюу ирээдүйн сэтгүүлчдийн бодлоос...  
Үзсэн: 707 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй