
АНУ Иранд шинэ шаардлага тавьж, эдийн засгийн хориг арга хэмжээгээ сэргээнэ гэж анхаарууллаа. Тус улс Ираныг Олон улсын Атомын эрчим хүчний агентлагаас хяналт шалгалт хийхийг ямар нэгэн нөхцөлгүйгээр хүлээн зөвшөөрч, уран баяжуулж, баллистик пуужингийн үйл ажиллагаа явуулахгуй байхыг шаардсан байна.
Энэ тухай өчигдөр АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео мэдэгдэж, Сириэс цэргээ гаргаж, Леваны Хезбола бүлэгт үзүүлдэг дэмжлэгээ зогсоохыг Иранд сануулж, хэрвээ үүнийг дагаж биелүүлэхээс татгалзвал 2015 онд гэрээ байгуулахаас өмнө тавьж байсан эдийн засгийн хориг шахалтаа сэргээнэ гэсэн байна.
Харин Иран эдгээр шаардлагуудыг хэрэгжүүлвэл, АНУ энэ улстай харилцаагаа сайжруулахад бэлэн гэж Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео хэлсэн байна. Яг ямар хориг шахалт тавих талаараа тэрбээр нарийн мэдэгдээгүй ч, өнгөрөгч долоо хоногт Ираны төв банкны удирдлагад тавьсан хориг шахалт үүний эхлэл гэж хэлжээ.
Энэ тухай өчигдөр АНУ-ын хэвлэлүүдэд Майк Помпео Иранд шахалт үзүүлэх “Б” төлөвлөгөөгөө танилцуулах гэж байна хэмээн бичиж байсан юм.
АНУ-ын талын энэ шаардлагыг шүүмжлэн "АНУ өмнөхөө давтаж байна. Гэхдээ Иран гарц шийдэл олохын тулд бусад түнш улсуудтайгаа цөмийн гэрээг хадгалж үлдэхээр ажиллаж байна” хэмээн Ираны Ерөнхий сайд Жавад Зариф хэлсэн байна. Мөн Ираны Ерөнхийлөгч Хасан Роуханы хатуухан шүүмжилжээ.
АНУ Иранд шинэ шаардлага тавьж, эдийн засгийн хориг арга хэмжээгээ сэргээнэ гэж анхаарууллаа | ||
Үзсэн: 746 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.