Шууд Chart

БНХАУ-ын Засгийн газар коммунист намын төлөөлөгчдөө Шиньжянд түр суурьшуулж байна

2018-05-22 14:02:54

БНХАУ-ын Засгийн газар коммунист намын төлөөлөгчдөө Шиньжян муждаа түр суурьшуулж байна. Ингэснээр тус улс Уйгуруудын төвлөрсөн баруун бүсийн энэ нутагтаа эрх мэдэл, хяналтаа чангатгаж байна гэж "СNN" бичиж байна. Хятадын Засгийн газраас зарласан энэ шийдвэрийн хүрээнд нутгийн айл өрхүүд коммунист намын төлөөлөгчдийг гэртээ түр байршуулж, улс төрийн үзэл бодол, хувийн амьдралынхаа талаар нарийн мэдээлэл өгч, Коммунист намын төлөөлөгчдөөс улс төрийн боловсрол мэдлэг олж авах ёстой юм байна.

Харин төлөөлөгчдийн хувьд зарим газарт сар бүр багадаа 7 хоног тухайн нутаг оронд түр байрлах юм байна. Үүнийг олон улсын Хүний эрхийн нэгэн байгууллага онцлон, Хятадын Засгийн газрын “Түр суурьшуулах” хэмээн нэрлэж байгаа энэ хөтөлбөр Шиньжян муж дахь 11 сая хүн амтай үндэсний цөөнхийн эрхийг ноцтой зөрчиж байна гэж шүүмжилсэн байна.

Өмнө нь Хятадын засгийн газар 2014 онд энэ хөтөлбөрөө хэрэгжүүлж, Засгийн газрыг төлөөлсөн хүмүүс Шиньжянд тогтмол хугацаанд ойр ойрхон ирж, хяналт хийж байсан. Үүнээс хойш хоёр жилийн өмнө буюу 2016 онд 110 гаруй мянган хүнийг төлөөлөгчөөр түр суурьшуулж байсан бол энэ удаа нэг сая гаруй хүн энэ хөтөлбөрийн дагуу Шиньжяны Уйгур айлд амьдрах болж буй юм байна.

Жилийн өмнөөс хэрэгжих болсон энэ хөтөлбөрөөс болж Шиньжян Уйгурууд болон бусад лалын шашинтай иргэд бослого үймээн гаргах болсон. Үүнийг нь Хятадын Засгийн газар мужийн Уйгур иргэд салан тусгаарлаж, бие даах эрмэлзэлтэй байна гэж буруутгах болсон юм.

Нийтэлсэн: Mонголын радио

БНХАУ-ын Засгийн газар коммунист намын төлөөлөгчдөө Шиньжянд түр суурьшуулж байна  
Үзсэн: 951 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй