Шууд Chart

БНАСАУ-ын цөмийн туршилтын талбайг хаах ёслолын ажиллагааг сурвалжлах сэтгүүлчид тус улсыг зорив

2018-05-22 14:23:28

Умард Солонгосын цөмийн туршилтын талбайг хаах ёслолын ажиллагааг сурвалжлах олон улсын сэтгүүлчид өнөөдөр тус улсад бууна. Энэ сарын 23-25-ны хооронд болох энэ үйл ажиллагаанд "Ассошейтед Пресс", "Си-Эн-Эн", "Си-Би-Эс", "Рашиа Түдей", Хятадын Үндэсний Хэвлэл Мэдээллийн Агентлагийн сэтгүүлчдийг урьсанд бусад хэвлэл шүүмжлэлтэй хандаж байна.

Умард Солонгосын Удирдагч Ким Жон Ун, Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мүн Жэ Интэй дээд хэмжээний уулзалт хийж, НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлийн хоригийг дагаж мөрдөн цөмийн болон баллистик пуужингийн хөтөлбөрөө бүрэн зогсоохоо мэдэгдсэн.

Мөн Өмнөд Солонгосоос гадна, АНУ-тай харилцаагаа сайжруулж дээд хэмжээний уулзалт хийхээр болсон. Гэвч цөмийн туршилтаа бүрэн зогсоож олон улсын хяналт шалгалт оруул гэсэн АНУ-ын шаардлагын улмаас Умард Солонгос ирэх зургаадугаар сарын 12-нд Сингапурт болох дээд хэмжээний уулзалтад оролцохоос татгалзаж магадгүй гэж анхааруулсан юм.

Нийтэлсэн: Mонголын радио

БНАСАУ-ын цөмийн туршилтын талбайг хаах ёслолын ажиллагааг сурвалжлах сэтгүүлчид тус улсыг зорив   
Үзсэн: 1158 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй