
Тавдугаар сарын 3-ны өглөө манай улсын хоёр дипломатч машиндаа 70 кг хар тамхи тээвэрлэж яваад ХБНГУ-ын Дрезден хотод саатуулагдсан. Энэ хэргийн талаар Гадаад харилцааны яамнаас дөнгөж сая мэдээлэл өглөө.
Хэрэгт холбогдсон байж болзошгүй Истанбул дахь Ерөнхий консулын газрын дипломат ажилтан, жолооч нарыг шалгаж байгаа учраас нэрийг нь хэлэх боломжгүй гэлээ. ГХЯ хэрэг гарсан даруйд Берлин дэхь ЭСЯ-аар дамжуулан мэдсэн. Консулын шугамаар шаардлагатай арга хэмжээ авч байгаа. Ар гэрийнхэнтэй нь холбоотой байгаа гэж мэдэгдлээ. ГХЯ-ны Консулын газрын дарга Мөнхтүшигийн ярианд анхаарлаа хандуулна уу.
ХБНГУ-ын хуулиар хар тамхи тээвэрлэж явсан хэрэгт 2-15 жилийн хорих ял оноодог байна. Манай улсаас 53 иргэн хилийн чанадад хар тамхитай холбоотой хэргээр саатуулагдсан байдаг аж.
Монголын хоёр дипломатч 70 кг хар тамхи тээвэрлэж яваад саатуулагджээ | ||
Үзсэн: 2313 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.