Шууд Chart

Зургаагаас доош насны хүүхдийг зусланд амраах хориотой

2019-06-06 14:15:12

“Сэлбэ“ зуслан цэцэрлэгийн насны хүүхдүүдийг амраажээ. Тодруулбал, 6-гаас доош насны хүүхдийг зусланд амраах хориотой. Иймээс Мэргэжлийн хяналтын газраас тус газрын үйл ажиллагааг зогсоосон байна.

Үүнээс гадна зуслангийн ойролцоо дэлгүүр ажиллаж архи, шар айраг, хугацаа дууссан, хаана, хэн хийсэн нь тодорхой бус хүнс зарах тохиолдол бий. Мөн эрүүл ахуйн шаардлага хангахгүй орчинд хоол хийж байгаа эсэхийг хянадаг эмч зусланд заавал ажиллах ёстой гэж Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Улсын ахлах байцаагч н.Алтантуул ярилаа.

Энэ зун нийслэлийн хэмжээнд 20 орчим хүүхдийн зуслан ажиллана. Эдгээр зуслан бүгд дунд эрсдэлтэй гэсэн үнэлгээ авчээ. Иймээс үйл ажиллагаа жигдрээд ирэхээр явцын хяналт хийнэ гэж тэрбээр хэллээ.


Зургаагаас доош насны хүүхдийг зусланд амраах хориотой  
Үзсэн: 1189 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй