
Улс, аймаг, сумын аварга малчдын уулзалт зөвлөгөөн өнөөдөр болж байна. "Дөрвөн алтан бэрс" малчдын холбооноос гурав дахь удаагаа зохион байгуулж байгаа улсын энэ зөвлөгөөнд 500 орчим малчин оролцож байна.
Зөвлөгөөнөөр малчдын эрүүл мэнд, малын гаралтай түүхий эдийг худалдан борлуулдаг нэгдсэн тогтолцоог боловсронгуй болгох зэрэг олон асуудал хэлэлцэж байна. Тухайлбал, цөлжилт газар авч, байгаль цаг уурын хурдацтай өөрчлөлтийн үед бэлчээр нутгаа хамгаалах нэгдсэн том хөдөлгөөн өрнүүлмээр байна гэж “Дөрвөн алтан бэрс” малчдын холбооны тэргүүн н.Тамир ярилаа.
Өнөөдрийн зөвлөгөөнөөр малчдын өмнө тулгамдсан асуудлыг хэлэлцэж нэгтгээд, санал санаачилгаа төр засгийн шийдвэрт тусгуулах юм байна.
Улс, аймаг, сумын аварга малчдын уулзалт зөвлөгөөн болж байна | ||
Үзсэн: 1029 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.