Шууд Chart

Хараагүй иргэд шагайн наадгайг сурталчилж байна

2019-06-07 13:58:32

Хараагүй иргэдийн “Би чадна” сэдэвт үндэсний спортын өдөрлөг болж байна. Өдөрлөгийг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Биеийн тамир спортын газар, Биеийн тамирын бодлогын хэрэгжилтийн зохицуулалтын хэлтэс, Хараагүйчүүдийн үндэсний холбоо хамтран зохион байгуулж байна. Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Биеийн тамир спортын газар, Биеийн тамирын бодлогын хэрэгжилтийн зохицуулалтын хэлтсийн мэргэжилтэн н.Базарсүрэн ингэж ярилаа.

“Би чадна” өдөрлөгийн үеэр шагай няслах, морь уралдуулах зэрэг тэмцээнд Мэргэжил сургалт үйлдвэрэлэлийн төв, Ерөнхий боловсролын 116-р сургууль, Хараагүй хүмүүсийн хөдөлмөр эрхлэх үйлдвэр, Бэст массажийн төв зэрэг байгууллагын 80 гаруй сурагч, оюутан залуус, ажилчин, албан хаагчид оролцож байна.


Хараагүй иргэд шагайн наадгайг сурталчилж байна  
Үзсэн: 873 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй