Шууд Chart

Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сан 3 хувийн хүүтэй 20-200 сая төгрөг зээлнэ

2019-06-08 14:06:47

Энэ онд Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангийн зээлд 47 тэрбум төгрөг төсөвлөсөн байна. Үүний 21 тэрбум төгрөгийг 21 аймагт хуваарилсан бол 26 тэрбумыг нь нийслэлийн жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдэд төсөвлөжээ.

Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас зээл авах бизнес эрхлэгчдийн төслийг энэ сарын 10-ныг хүртэл хүлээн авах юм. Өнгөрсөн сарын 27-ноос хойш өчигдрийг хүртэл 210 гаруй бизнес эрхлэгч төслөө илгээжээ. 

"Ерөнхий шаардлага хангасан бизнес эрхлэгчдэд жилийн 3 хувийн хүүтэй, 20-200 сая хүртлэх төгрөгийн зээлийг олгоно” гэж Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангийн Зээлийн удирдлагын хэлтсийн дарга н.Дашхүү хэллээ.

Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сан 2009 онд байгуулагдаж, өнгөрсөн хугацаанд 1400 орчим бизнес эрхлэгчдэд зээл олгожээ. Тухайлбал, өнгөрсөн онд энэ санд 63 тэрбум төгрөгийг төсөвлөж, 134 бизнес эрхлэгчдэд зээл олгосон байна. Сангаас авсан зээлийн эргэн төлөлт 90 гаруй хувьтай үргэлжилж байна.


Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сан 3 хувийн хүүтэй 20-200 сая төгрөг зээлнэ  
Үзсэн: 1061 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй