
Гурван зуу гаруй ААН Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас зээл авах хүсэлтээ өгөөд байна. Тодруулбал, одоогоор 70 гаруй тэрбум төгрөгийн санхүүжилт хүссэн 300 гаруй төсөл ирээд байна.
Мөн ЖДҮХСангаас төслийн материал бүрдүүлэхтэй холбоотойгоор 1490 хүн биечлэн уулзаж зөвлөгөө авчээ. Сонгон шалгаруулалтад оролцох төслийг Улаанбаатар хотод Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангийн төв байранд, мөн Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих төв дээр тус тус хүлээн авч байна.
Харин 21 аймагт Хүнс хөдөө аж ахуйн газар дээр хүлээн авна гэж ЖДҮДС-ийн захирал н.Батцэцэг хэллээ.
ЖДҮХСангийн хөнгөлөлттэй зээлд хамрагдах хүсэлт их, зээлийн хэрэгцээ, шаардлага, эрэлт зэрэгтэй холбогдуулан амралтын өдрүүдэд уртасгасан цагаар ажиллах юм байна. Мөн ажлын өдөр 09:00- 20:00 цаг хүртэл ажиллаж иргэд, аж ахуй нэгжид зөвлөгөө мэдээлэл өгч, төсөл хүлээн авах юм.
Гурван зуу гаруй ААН Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас зээл авах хүсэлт өгчээ | ||
Үзсэн: 873 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.