Шууд Chart

Шаардлага хангахгүй орчинд үйлчилгээ эрхэлсэн газруудын тусгай зөвшөөрлийг цуцлах санал гаргав

2019-06-10 15:05:32

Хоол хийх боломжгүй орчинд хоол хийж, иргэдэд үйлчилгээ үзүүлж байсан есөн газрын тусгай зөвшөөрлийг цуцлах санал гаргасан байна. Энэ саналаа Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар Захирагчийн ажлын албанд хүргүүлжээ.

Иргэдийн гомдлын мөрөөр шалгалт хийхэд орон сууцны нэгдүгээр давхарт үйл ажиллагаа явуулдаг дийлэнх газар хиншүү, тортог ихээр гаргадаг, агааржуулалтын дуу чимээ их гээд олон зөрчил илэрчээ. Хамгийн ноцтой нь гэвэл “Шаардлага хангахгүй орчинд хоол хийж иргэдэд зарж борлуулдаг” зөрчил байсан гэж Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Улсын ахлах байцаагч н.Хонгор мэдээллээ.

Орон сууцны нэгдүгээр давхарт хоол хийж иргэдэд үйлчилдэг 700 орчим газар нийслэлд ажиллаж байна. Зөрчил гаргасан нэр бүхий газарт албан шаардлага хүргүүлж, 45 аж ахуйн нэгж, байгууллагыг 16 сая төгрөгөөр торгосон байна.


Шаардлага хангахгүй орчинд үйлчилгээ эрхэлсэн газруудын тусгай зөвшөөрлийг цуцлах санал гаргав  
Үзсэн: 631 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй