
Дорноговь аймгийн Алтанширээ суманд баригдах газрын тос боловсруулах үйлдвэрийг Сайншанд хоттой холбох 16.36 км авто замын бүтээн байгуулалт 80 орчим хувьтай байна. Замыг ирэх есдүгээр сард багтаан дуусгана. Мөн Цахилгаан хангамжийн 110 КВ-ын дамжуулах агаарын шугам, дэд станцыг долоодугаар сарын 1 гэхэд хүлээлгэж өгөхөөр байна гэж Дорноговь аймгийн Засаг дарга Т.Энхтүвшин ярилаа.
Жилд 1.5 сая тонн газрын тос боловсруулж 1.2 тэрбум долларын импортыг орлох, стратегийн ач холбогдолтой үйлдвэрийн хотхоны бүтээн байгуулалтын ажлыг наймдугаар сараас эхлүүлэхээр Засгийн газар шийдвэрлэсэн. Хотхон таван давхар барилгууд бүхий 550 айлын орон сууц, оффис-үйлчилгээний цогцолбор, дэд бүтэц, гадна тохижилт, ногоон байгууламж зэргээс бүрдэх юм.
Газрын тос боловсруулах үйлдвэрийг Сайншандтай холбох авто замын ажил 80 орчим хувьтай байна | ||
Үзсэн: 882 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.