
Баян-Өлгий аймгийн Онцгой байдлын газар түймэр унтраах болон шуурхай дуудлагын шинэ авто машинтай боллоо. Онцгой байдлын ерөнхий газар “Гал түймэртэй тэмцэх техник, тоног төхөөрөмжийг шинэчлэх төсөл” хэрэгжүүлж байна.
Монгол Улсын Засгийн газар, Польш Улсын Засгийн газар хоорондын зээлийн ерөнхий хэлэлцээрийн хүрээнд хэрэгжиж байгаа энэ төслийн хүрээнд Баян-Өлгий аймгийн Онцгой байдлын газарт түймэр унтраах зориулалттай автомашин, шуурхай албанд Ланд крузер-200, Фургон авто машин өглөө.
Эдгээр автомашиныг манай орны цаг агаарын эрс, тэс уур амьсгал, газар нутаг, замын нөхцөл байдалд тохируулан тоногложээ. Мөн орчин үеийн дэвшилтэд технологи бүхий аврах ажиллагааны багаж, хэрэгсэл суурилуулсан байна.
Түймэр унтраах болон шуурхай дуудлагын шинэ авто машинтай боллоо | ||
Үзсэн: 705 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.