Шууд Chart

Ослын дуудлагыг 24 цагаар хүлээн авна

2019-07-26 14:43:28

Тээврийн цагдаагийн алба ирэх сарын 1-нээс эхлэн ослын дуудлагыг 24 цагаар хүлээн авахаар болжээ. Ингэснээр улсын хэмжээнд гарч байгаа бүх ослыг бүртгэх, шийдвэрлэх боломж бүрдэж байна гэж Тээврийн цагдаагийн албаны Захиргааны удирдлагын газрын ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч н.Галсанжамц ярьсан юм.

Тээврийн цагдаагийн алба зам тээврийн ослыг цагийн хязгаарлалгүйгээр бүртгэж авахаас гадна Албан журмын даатгагчдын холбоотой хамтран утасны апплейкшнийг хэрэглээнд нэвтрүүллээ.

Осол гарсан бүсэд жолооч энэ апплейкшний тусламжтай даатгалаа дуудаж, асуудлаа шийдвэрлэхээс гадна цагдаагийн байгууллагад ослын дуудлага өгөх юм байна.


Ослын дуудлагыг 24 цагаар хүлээн авна   
Үзсэн: 776 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй