
Төв аймаг 10 гаруй улстай худалдаа хийж байна. Тус аймгийнхан АНУ, ОХУ, БНХАУ, Япон, Өмнөд Солонгос, Унгар зэрэг улсад мах махан бүтээгдэхүүн, чацаргана, гурвалжин будаа экспортолж байна.
Түүнчлэн дэлхийн 20 гаруй улстай хамтран ажиллаж байгаа юм. Өнөөдөр Төв аймгийн санаачилгаар манай улсад анх удаа Зүүн хойд Азийн бүс нутгуудын Засаг захиргаадын харилцаа, хамтын ажиллагааны дээд хэмжээний 24 дэх удаагийн дээд хэмжээний уулзалт болж байна.
Энэ уулзалтаар түншүүдийнхээ тоог нэмэх, хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр төлөвлөж байна гэж Төв аймгийн Засаг даргын орлогч н.Сарангэрэл ярилаа. Түүний яриаг сонсгоё.
Төв аймаг 10 гаруй улстай худалдаа хийж байна | ||
Үзсэн: 658 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.