Шууд Chart

Архидалт, согтуугаар үйлдсэн гэмт хэрэг, гэр бүлийн хүчирхийлэл өсчээ

2019-07-29 17:48:50

Архидалт, согтуугаар үйлдсэн гэмт хэрэг, гэр бүлийн хүчирхийлэл өссөн тухай Үндэсний статистикийн хорооны дарга А.Ариунзаяа мэдэгдлээ. Тус хороо архины хэрэглээний талаар тусгайлсан судалгаа хийхэд согтуурахтай холбоотой бүхий л төрлийн хэрэг нэмэгдсэн байна.

Өнгөрсөн оны байдлаар 85 мянган иргэнийг албадан эрүүлжүүлснээс 4 мянга 600 нь давтан оржээ. Үүнийг хүн амын тоотой жишвэл насанд хүрсэн хүн амын 4 хувь, эсвэл 1000 хүн тутамд 41 хүн архи хэтрүүлэн хэрэглэж албадан эрүүлжүүлэгдсэн гэсэн үг болж байна.

2018 онд Говь-Алтай аймагт эрүүлжүүлсэн хүний тоо хамгийн бага байгаа бол Дархан-Уул аймагт 4 мянга 500 давсан нь хамгийн олон байгаа юм. Өнгөрсөн онд эрүүлжүүлсэн хүмүүсийн 55 хувийг гэр, орон сууцнаас нь, 33.5 хувийг гудамж, талбайгаас хүргэж ирсэн бол 4.2 хувь нь баар, цэнгээний газрынх байна.

Энэ статистикаас нэг талаар архидалт их байгааг, нөгөө талаар архидан согтуурахтай тэмцэх ажил ахиж буйг харах боломжтой гэж ҮСХ-ны дарга А.Ариунзаяа өөрийн нүүр номдоо дурджээ. 

Архи борлуулах, үйлчлэх цэг 2017 онд 4779 болсон нь 2008 оноос 1.4 дахин нэмэгджээ. 2018 онд насанд хүрсэн нэг хүний хэрэглэсэн согтууруулах ундааны жилийн дундаж хэмжээ 52.5 литр болж, 10 жилийн өмнөхөөс 1.9 дахин өсчээ. Үүнд шар айргийн хэрэглээ хоёр дахин, архиных 1.6 дахин нэмэгдсэн байна. 


Архидалт, согтуугаар үйлдсэн гэмт хэрэг, гэр бүлийн хүчирхийлэл өсчээ   
Үзсэн: 2501 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй