
Гадаад орчин нөхцлөөс хүнд дамжин халдварладаг бичил биетийн 1400 гаруй төрлийн өвчин байдаг. Үүнээс 60 гаруй хувь нь мал амьтнаас, мөн орчин нөхцлөөс хүнд дамжих өвчин буюу Зоонозын өвчин юм. Зоонозын өвчин 300 гаруй төрөл байдгаас манай улсад 30 гаруй нь илэрч судлагдсан. Өвчний тэргүүлэх чиглэлд тарваган тахал, боом, хачигт халдвар зэрэг өвчлөлүүд зонхилж байгаа юм. Зуны аялал зугаалгын цаг үргэлжилж байгаатай холбоотойгоор хачигт халдварын өвчлөл нэмэгдээд байгааг анхаарууллаа.
Зоонозын өвчин судлалын үндэсний төвийн тархвар судлагч эмч н.Орломжавын яриаг сонсгоё.
Хачигт халдвараас урьдчилан сэргийлэх, малыг халдваргүйжүүлэх, хачиг элбэг тархсан ой хээрийн бүсэд анхааруулах тэмдэг тэмдэглэгээг байршуулах ажлыг 2019 оны нэгдүгээр сараас эхлэн хийсэн.
Гэвч иргэд анхаарал болгоомжгүйгээс тухайн бүсэд нэвтэрч хачигт халдвараар өвчлөх тохиолдол элбэг байна. Иргэд хачигт хазуулсан тохиолдолд хачигны хошууг биедээ үлдээлгүй авах, өвчний шинж тэмдэг илэрч халуурсан нөхцөлд дур мэдэн эм уулгүй шууд эмнэлгийн байгууллагад хандаж хэвшихийг анхаарууллаа.
Хачигт халдварын өвчлөл их байна | ||
Үзсэн: 1423 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.