
Суурь боловсролыг шинэчлэх “Цөм хөтөлбөр”-ийг манай улс 2013 оноос туршиж эхэлсэн. Боловсролын хүрээлэнгийн судалгаагаар “Цөм хөтөлбөр”-ийн явцын үнэлгээ төдийлөн сайн гараагүй учир БСШУСЯ-наас хөтөлбөрт багахан хэмжээний тохируулга хийхээр болсон. Тухайлбал, сурагчдын ачааллыг бууруулж, багш зөвхөн хичээлээ заадаг байх, мөн сурах бичгийг эцэг, эхчүүд өөрсдөө авдаг байх зохицуулалтыг хийнэ.
Өөрөөр хэлбэл, хөтөлбөр дэх агуулгын давхцлыг шүүж, цэгцлэх замаар улам чанаржуулах ажлыг зохион байгуулж байна. Энэ ажлын хүрээнд тун удахгүй багш нарын сургалт эхлэх гэж байгааг Багшийн мэргэжил дээшлүүлэх институтын захирал н.Болормаа хэллээ.
“Цөм хөтөлбөр”-т тохируулга хийнэ | ||
Үзсэн: 960 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.