
Зуны улиралд сард дунджаар 30-40 мянган иргэн гадаад паспорт шинээр захиалдаг гэж Улсын Бүртгэлийн Ерөнхий газраас мэдээллээ. Нийслэлийн зургаан дүүрэгт гадаад паспорт, иргэний үнэмлэх захиалах арван цэг ажиллаж байна. Эдгээр цэгийн нэг нь "Дүнжингарав" худалдааны төвд байршиж байгаа юм.
“Манай төв гадаад паспортын захиалгыг харьяалал хамаарахгүй авч байна. Наадмын дараагаас ачаалал хоёр дахин нэмэгдсэн” гэж УБЕГ-ын улсын бүртгэгч н.Бадамлах ярилаа.
Өнгөрсөн онд 340 гаруй мянган гадаад паспорт шинээр олгосон байна. Үүний 76 хувь нь яаралтай үйлчилгээ буюу ажлын гурван өдөрт гадаад паспортаа авах үйлчилгээг сонгожээ.
Гадаад паспорт захиалах иргэдийн тоо эрс нэмэгджээ | ||
Үзсэн: 1105 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.