
“Чинээлэг малчин бойжуулах төв” төрийн бус байгууллагаас “Хонь” дэд хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлээд байна. Бэлчээрийн даац 3-4 дахин нэмэгдсэн энэ үед нэг хонийг таван жил маллаж зах зээлд нийлүүлдэг нь цаг хугацаа, эдийн засгийн хувьд ашиггүй. Харин үүлдэр угсааг сайжруулж махны гарцыг нэмэгдүүлснээр богино хугацаанд ашиг олж болно.
Тухайлбал, зүүн аймгийн малын үүлдэр угсааг голлон эх сүргийг бий болгосноор энэхүү хөтөлбөр амжилттай хэрэгжих бүрэн боломжтой гэж “Чинээлэг малчин бойжуулах төв” төрийн бус байгууллагын тэргүүн н.Одсэр ярьж байна.
Хөтөлбөр амжилттай хэрэгжсэнээр бэлчээрийн даац эрс багасах, төвлөрлийг саатуулж хот руу чиглэсэн их нүүдлийг зогсоох зэрэг олон давуу тал бий болно гэдгийг тодотгож байлаа.
Хонины үүлдэр угсааг сайжруулж махны гарцыг нэмэгдүүлэх боломжтой | ||
Үзсэн: 1091 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.