
Байгаль дэлхийгээ хамгаалъя гэвэл аливаа тансаг хэрэглээнээс татгалзах шаардлага хүн төрөлхтөнд тулгарч байна. Бидний амьдралын салшгүй хэрэглээ болсон хөргөгч, хөлдөөгч, автомашин, агааржуулагч зэрэгт хэрэглэдэг ферон хэмээх бодис нь озоны давхаргын цооролтод нөлөөлдөг аж. Тус бодисыг бүрэн халаад байгаа ч орлуулсан бодис нь дэлхийн дулааралд нөлөөлж байгааг Озоны үндэсний албаны захирал, доктор, профессор н.Адъяасүрэн хэллээ.
Озон нь нарны хэт ягаан туяанаас биднийг хамгаалж байдаг. Озоны давхарга цоорвол хүн дархлаагүй болж, нүд сохрох, болор цайх, арьсны хорт хавдар үүсэх зэрэг өвчин эмгэгтэй болохоос гадна уур амьсгалын эко систем алдагдаж, салхины чиглэл өөрчлөгдөн хүйтрэхэд нөлөөлдөг байна. Мөн ургамлын гарц муудаж, давжаарах зэрэг хүнсний аюулгүй байдал, байгаль орчинд сөрөг үр дагаврууд бий болдог байна.
Озоны давхаргыг хамгаалах олон улсын өдөр тохиож байна | ||
Үзсэн: 1245 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.