Шууд Chart

Өвөрхангай аймаг өндөр үнээр мал, мах худалдан авч байна

2019-09-16 14:39:39

Өвөрхангай аймаг улсдаа хамгийн өндөр үнээр мал мах худалдан авч байна. Тус аймгийн эдийн засгийн 60 гаруй хувийг мал аж ахуйн салбар бүрдүүлдэг. Мал, мах бэлтгэх болон малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг боловсруулах дөрвөн үйлдвэр ашиглалтад оруулжээ.

Эдгээр үйлдвэрийг нэг ээлжиндээ өдөрт 500 толгой бог, 80-100 толгой бод төхөөрөх хүчин чадалтай бүрэн автоматжсан тоног төхөөрөмжөөр тоногложээ. Үйлдвэр бий болсноор ажлын байр нэмэгдэхийн зэрэгцээ нутгийн иргэдийн амьжиргааны түвшин дээшилж байгааг Өвөрхангай аймгийн Засаг дарга Г.Ганболд ярилаа.

Өвөрхангай аймаг нь малын тоо толгойгоор улсдаа тэргүүлдэг. Махны үйлдвэр нь малын эмчийн өрөө, амрах байр, ажилчдын нийтийн гал тогоо, эрэгтэй эмэгтэй душ, ариун цэврийн өрөө, ариутгах өрөө гэх мэт цогц шийдлээс бүрджээ.


Өвөрхангай аймаг өндөр үнээр мал, мах худалдан авч байна  
Үзсэн: 881 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй