Шууд Chart

Хөгжлийн банк экспорт руу чиглэсэн томоохон төслүүдийг санхүүжүүлэх боломжтой

2019-09-22 15:08:01

Хөгжлийн банкинд ойрын жилүүдэд төлөх томоохон дүнтэй гаднаас авсан зээлийн эргэн төлөлт байхгүй. Энэ хугацаанд экспорт руу чиглэсэн томоохон төслүүдийг санхүүжүүлэх боломжтой гэж мэдээлж байна.

Хэдийгээр олон улсын валютын сангийн хөтөлбөрөөр нэмэлт санхүүжилт гаднаас авах боломж хязгаарлагдсан ч зээлийн эргэн төлөлтөөс шаардлагатай төслүүдэд хөрөнгө оруулалт хийх боломжтойг тус банкныхан мэдэгдлээ.

Одоогийн үйлчилж байгаа хуулиар 20 тэрбум төгрөгөөс дээш дүнтэй экспортын баримжаатай төслийг санхүүжүүлэхээр байгаа юм. Гэхдээ 20 тэрбум төгрөгөөс бага санхүүжилт шаардлагатай экспортын төсөл байвал арилжааны банкуудаар дамжуулан бага хүүтэй зээл авах боломжийг нээхээр ажиллаж байгааг Хөгжлийн банкны тэргүүн дэд захирал н.Энхбат хэллээ.


Хөгжлийн банк экспорт руу чиглэсэн томоохон төслүүдийг санхүүжүүлэх боломжтой   
Үзсэн: 526 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй