
Театр, номын сангийн барилгуудын хэлбэр, хэв загварыг өөрчлөхгүйгээр шинэчилнэ гэлээ. Засгийн газар УДЭТ, ДБЭТ, Үндэсний номын сангийн барилгыг шинэчлэн барих шийвдэр гаргаж, зураг төсвийн тендэр зарлаад байгаа юм. Мөн Байгалийн түүхийн музей, Үндэсний урлагийн их театр, Чингис хааны музейг шинээрбарихаар гүйцэтгэгчдийг нь шалгаруулсан.
Эдгээр шийдвэртэй холбоотойгоор түүхийн гэрч, соёлын дурсгалуудыг устгах нь гэх шүүмжлэл өрнөөд байна. Энэ талаар “Хурд” агентлаг БСШУЯ-наас тодрууллаа. Тус яамны соёл урлаг, боловсролын газрын ахлах мэргэжилтэн н.Баянзулаас тодруулснаа товч хүргэе.
Австрийн "Waarner-Biro" барилгын хяналт шинжилгээний газар Дуурь бүжгийн театрын байрыг шинжлээд нурах аюул үүсээгүй, насжилт ашиглалтын шаардлага хангана гэж дүгнэсэн мэдээ ч байгаа юм. Тэгвэл Монголын мэргэжлийн холбоод, байгууллагууд ямар байр суурьтай байгааг “Хурд” агентлаг тодруулж, лхагва гарагийн тоймоор сонсогч танд хүргэнэ.
Театр, номын сангийн барилгуудын хэлбэр, хэв загварыг өөрчлөхгүйгээр шинэчилнэ | ||
Үзсэн: 649 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.