
Сүүлийн 10 жилд тээврийн хэрэгслийн тоо 4 дахин нэмэгджээ. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 970 мянган тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байна. Тээврийн хэрэгслийн тоо нэмэгдэхийн хэрээр зам тээврийн осол зөрчил нэмэгдсээр байгаа юм. Сүүлийн гурван жил зам тээврийн 4500 гаруй хэрэг бүртгэгдэж, 1500 гаруй хүн амь нас алдсан байна. Тэдний 150 нь хүүхэд байгаа юм.
Тээврийн цагдаагийн газрын Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа н.Бөхбат ингэж ярилаа.
Цагдаагийн ерөнхий газар Тээврийн цагдаагийн газар, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, "Оюутолгой" компани хамтран өнөөдрөөс “Дураараа биш дүрмээрээ” аян өрнүүлж эхэллээ. Тус аян зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх, авто замын хөдөлгөөнд оролцогчдын сахилга, хариуцлагыг дээшлүүлэх, хөдөлгөөнд оролцогчдын хандлагыг өөрчлөх, соёлыг төлөвшүүлэхэд чиглэж байна.
Сүүлийн 10 жилд тээврийн хэрэгслийн тоо 4 дахин нэмэгджээ | ||
Үзсэн: 1080 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.