
Таван толгойн бүс нутаг 2030 он гэхэд усны нөөцийн дутагдалд орохоор байна. Дэлхийн банкны санхүүжилтээр манай улс Таван толгойн нүүрсний уурхайн бүс нутгийн хуримтлах нөлөөллийн үнэлгээний анхны судалгаа 2014 оноос эхлэн хийсэн байдаг.
2016 онд олон нийтээр хэлэлцүүлсэн ч судалгааны тайлан хангалтгүй гэсэн үндэслэлээр дахин хийсэн. Тэгвэл өнгөрсөн 8 сард уг судалгааг дахин боловсруулж дуусчээ.
Дэлхийн банк чанарын хувьд шаардлага хангасан байна гэж үзээд олон нийтээр хэлэлцүүлж эхлээд байна. “Нийтдээ 30 гаруй мэргэжлийн судлаач, Канад, Австраи улсын зөвлөх мэргэжилтнүүд ажилласан. Энэ нь олон улсын стандартад нийцсэн анхны мэргэжлийн томоохон судалгаа болж байна” гэж судалггааны багийн ахлагч “Грийн трэнд” компанийн газрын захирал н.Баяржаргал мэдэгдлээ.
Судалгааны дүнг БОАЖЯ-ны мэргэжлийн зөвлөлөөр батлуулаалд, Засгийн газар, яам, аймаг, сум, аж ахуйн нэгж, иргэдийн түвшинд зөвлөмж гаргах юм байна.
Таван толгойн бүс нутаг усны нөөцийн дутагдалд орохоор байна | ||
Үзсэн: 789 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.