Шууд Chart

Бэлгийн болон нөхөн үржихүйн боловсролыг сурагчдад олгох нь чухал байна

2019-09-30 13:35:39

Бэлгийн болон нөхөн үржихүйн боловсролыг бага насанд нь олгосноор ирээдүйд учирч болох эрсдлээс урьдчилан сэргийлэх боломжтой. ДЭМБ-аас манай улсын 15-18 насны 1500 орчим хүүхдийн дунд бэлгийн боловсролын талаар судалгаа явуулжээ. 

Судалгаанд оролцогчдын 60 хувь нь энэ талаарх мэдээллийг хаанаас авахаа мэдэхгүй, 27 хувь нь нийгмийн сүлжээ болон найз нөхдөөсөө анх сонссон гэж хариулсан байна. Өсвөр насныхан бэлгийн замаар дамжих халдварт өвчнөөр өвчлөх, хүсээгүй жирэмслэлтэд өртөх, үр хөндөлт хийлгэх тохиолдол санаа зовоож байгаа учраас Ерөнхий боловсролын хичээлийн хөтөлбөрт “Амьдрах ухаан-Эрүүл мэндийн боловсрол” хичээлийг тусгаж өгчээ. БСШУСЯ-ны Ерөнхий боловсролын бодлогын газрын дарга н.Ням-Очир ингэж ярилаа.


Бэлгийн болон нөхөн үржихүйн боловсролыг сурагчдад олгох нь чухал байна   
Үзсэн: 1465 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй