Шууд Chart

Улаанбаатар-Дархан чиглэлийн замыг ирэх сард нээнэ

2019-10-03 13:29:34

Улаанбаатар-Дархан чиглэлийн замыг ирэх сард нээнэ. Ингэхдээ 70 хүртэл км замыг бүрэн хучиж, хуучин замтай холбон тээврийн хэрэгсэл зорчуулахаар болоод байна.

Хур ихтэй зуссан, зарим компанийн хариуцлагагүй байдал зэргээс Улаанбаатар-Дархан чиглэлийн замыг энэ онд бүрэн барьж амжихгүй болжээ. Зам, тээврийн хөгжлийн яамны мэргэжилтэн н.Ууганбаярын яриаг хүргэе.

Улаанбаатар-Дархан чиглэлийн одоо байгаа 204 км замыг Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр шинэчилж байгаа бол хоёр эгнээ шинэ замыг Европын сэргээн босголтын банкны санхүүжилтээр барьж байгаа юм.

Өнгөрсөн зургаадугаар сард эхэлсэн эдгээр замын барилгын ажил 30 гаруй хувьтай байна. Замын барилгын ажлыг таван хэсэг болгон хувааж, тус тусдаа гүйцэтгэгч, сонгон шалгаруулсан. Туслан гүйцэтгэгч гээд нийтдээ 20 гаруй компани Улаанбаатар-Дарханы зам дээр ажиллаж байна. 


Улаанбаатар-Дархан чиглэлийн замыг ирэх сард нээнэ  
Үзсэн: 3673 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2019-10-04 21:30
2 4 р багцыг авсан компаныг цуцлаарай
Зочин [127.0.0.xxx] 2019-10-04 21:24
7 сарын 1-нд дөнгөж эхэлсэн ш дээ. 4,5,6 сард юу ч хийгээгүй хамаг цагаа алдсан
Ирэх зун хур бороо гаагуу баигаа [127.0.0.xxx] 2019-10-03 20:48
Ирэх зун хур бороо гаагуу байгаа
Зочин [127.0.0.xxx] 2019-10-03 19:03
За бүүр мөнгө нь байгаад замаач засаж янзалж чадахгүй болтлоо дампуурсан энэ хэдэн хулгайч луйварчидыг бүгдийг төрөөс хөөцгөөе ард түмэн. Бүгдийг шүү.
Зочин [127.0.0.xxx] 2019-10-03 15:10
Darhanluu dohohoor zuv zuger zamiig haagaad oir oirhon haagaad setleed haysan bnle. Teriigee neegeechee. Zuger zamiig haaj ajil hiisen dur esged hereggui hog shaarnuudaa
Зочин [127.0.0.xxx] 2019-10-03 17:53
Тэр сэтэлсэн хэсгүүдддээ ус зайлуулах хоолой хийж байгаа байх
зочин [127.0.0.xxx] 2019-10-03 14:55
хэдэн хүний амь авах дутуу юм байгаа биз дээ
Зочин [127.0.0.xxx] 2019-10-03 14:17
За яахав эгэлгүй их бороо орсон жил шүү дээ. Бетон суурьтай зам шүү дээ ажиллагаа ихтэй байгаа угаасаа яараад яахав дэээ
Болнооо [127.0.0.xxx] 2019-10-04 05:53
Одоо нээж үз,ард иргэд зовж байна
Зочин [127.0.0.xxx] 2019-10-03 14:45
эгэлгүй их бороо 7.10 наас хойш орсоон. 5-7 сар ган болсон
Зочин [127.0.0.xxx] 2019-10-03 15:37
Энэ зам наадам өнгөрөөгөөд эхэлсээн

Бидэнтэй нэгдээрэй