
Мэргэжилтэй ажилтан олдоогүйгээс 20 орчим мянган ажлын байр хөдөлмөрийн зах зээлд эзэнгүй байна. Жижиглэн худалдаа, машин, мотоциклийн засвар үйлчилгээний салбар, боловсруулах үйлдвэрлэл, барилгын салбар үүнд хамгийн ихээр өртжээ.
Цаашид ажиллах хүчний хомсдолд орохгүйн тулд ажил олгогч, аж ахуйн нэгж байгууллагууд шаардлагатай ажлын байрт ажиллах хүчний захиалга өгөх, сурах явцад нь тухайн хүнийг мэргэшүүлж авах бүрэн боломж бий. Гэтэл аж ахуйн нэгжүүд энэ боломжийг ашигладаггүй гэж Ажил олгогч эздийн нэгдсэн холбооны гүйцэтгэх захирал н.Ганбаатар шүүмжиллээ.
“Мэргэжлийн боловсрол, сургалтын салбарын багш нарын улсын анхдугаар зөвлөгөөн”-д оролцогч нар алдаа, оноо, амжилтаа дүгнэж санал бодлоо солилцож байна. Тус зөвлөгөөнд 21 аймаг, нийслэлийн 9 дүүргийн багш нарыг төлөөлж 800 орчим хүн оролцож байгаа юм.
Мэргэжилтэй ажилтан олдоогүйгээс 20 орчим мянган ажлын байр эзэнгүй байна | ||
Үзсэн: 843 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.