Шууд Chart

Ургац хураалтыг шуурхайлах чиглэл өглөө

2019-10-15 12:24:29

Ургац хураалтаа шуурхайлж, өндөр зохион байгуулалттай ажиллах чиглэл өгөөд байна. Өнөөдрийн байдлаар үр тарианы хураалт 60 гаруй хувьтай байгаа бол төмс, хүнсний ногооны хураалтын ажил газар дээрээ дууссан. Энэ долоо хоногт ургац хураалтын ажил дуусах төлөвтэй байна гэж Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлвэрийн яамны Газар тариалагийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга  Ц.Болорчулуун хэллээ.

Ургацыг маш сайн зохион байгуулалттай богино хугацаанд ойрын долоо хоногтоо түргэн шуурхай хураах асуудал маш чухал байгааг мэргэжилтнүүд зөвлөж байна. Манай улс энэ жил нийтдээ 512 мянган га-д тариалалт хийсэн. Урьдчилсан дүнгээр 441 мянга гаруй тонн үр тариа авах тооцоо гараад байна.


Ургац хураалтыг шуурхайлах чиглэл өглөө   
Үзсэн: 833 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй