
Манай улсад төрийн бус байгууллагуудын санхүүжилт, бүтэц зохион байгуулалт бэхжиж, хөгжөөгүй байна. Дэлхийн 60 гаруй оронд 2015 оноос төрийн бус байгууллагатай холбоотой хууль, эрх зүйн орчныг сайжруулж байна. Тухайлбал, ОХУ-ын Гадаад агентын тухай хууль, Унгарын Гадаадын дэмжлэгтэй байгууллагуудын ил тод тухай хуулийг баталжээ.
Харин Монгол Улсын хувьд 1997 онд “Төрийн бус байгууллагын тухай хууль”-ийг баталсан юм. Гэхдээ өнгөрсөн 22 жилийн хугацаанд энэ хуулийн хэрэгжилт хангалтгүй байсан гэж судлаачид үзлээ. Тиймээс тухайн хуулийг илүү боловсронгуй болгож, төрийн бус байгууллагуудын үйл ажиллагааг бодитоор дэмжих шаардлагатайг өнөөдөр болсон “Төр-Иргэний нийгмийн форум: Иргэдийн суурь эрх чөлөөг хамгаалах нь” уулзалтын үеэр онцоллоо.
Хараат бус судалгааны хүрээлэнгийн мэргэжилтэн н.Батсугарын яриаг сонсгоё.
Манай улсад 21 мянган Төрийн бус байгууллага бүртгэлтэй байгаа ч 8000 гаруй Төрийн бус байгууллага идэвхтэй үйл ажиллагаа явуулж байна.
ТББ-уудын санхүүжилт, бүтэц зохион байгуулалт бэхжиж, хөгжөөгүй байна | ||
Үзсэн: 1002 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.