Шууд Chart

Усаа гамнах, хогоо багасгах нь тогтвортой хөгжлийн төлөө хүн бүрийн хийж чадах хувь нэмэр

2019-10-15 12:43:25

Усаа гамнах, хогоо багасгах нь тогтвортой хөгжлийн төлөөх хүн бүрийн хийж чадах хувь нэмэр гэдгийг сургагч багш зөвлөж байна. Өдөрт нэг хүн 1 литр ус хэмнэж чадвал дэлхийн 7 тэрбум 600 сая хүн өдөрт 7 тэрбум 600 сая литр ус хэмнэх боломжтой. Ийм байдлаар өнөөдөр нөөц нь цаг тутам буурч, шавхагдаж байгаа ямар ч баялгаа хамгаалах боломж хүн бүрт бий гэж үзэх болсон.   

Үүнийг ойлгож мэдэж, түүний төлөө бага боловч үйлдэл хийж байгаа хүнийг Тогтвортой хөгжлийн зорилтын шалгуураар  боловсролтой гэж үнэлж байгааг  энэ салбарын сургагч багш нар хэлж байна. 

Нөгөө талд арлын Японд  болж байгаа салхи шуурга, Арабын цөлжилт бидэнд хамаагүй гэж ойлгох нь дэндүү өрөөсгөл болохыг ч сануулж байна. Тиймээс ч дэлхийн 193 орны 2015 онд баталсан Тогтвортой хөгжлийн зорилтод хэнийг ч орхихгүй, гээхгүйгээр урагшлах, хөгжих уриалгыг дэвшүүлсэн байдаг.

Өнөөдөр Монгол Улс тогтвортой хөгжлийн зорилтоо тодорхойлж, төсөл хэлбэрээр танилцуулаад байна. Энэ зорилтоо хэрэгжүүлэх нь хүн нэг бүрийн боловсрол, мэдлэг, сэтгэлтэй холбоотой гэж Байгаль орчны мэдээлэл сургалтын төвийн гүйцэтгэх захирал н.Шинэцэцэг хэллээ.


Усаа гамнах, хогоо багасгах нь тогтвортой хөгжлийн төлөө хүн бүрийн хийж чадах хувь нэмэр  
Үзсэн: 913 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй