
Хүн амыг хорт хавдрын эрт илрүүлэг, оношлогоонд хамруулах ялангуяа зорилтот бүлгийн иргэдийг жил бүр урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулна. УИХ-ын чуулганы өчигдрийн нэгдсэн хуралдаанаар Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж хэлэлцэн баталсан. Хууль батлагдсанаар ирэх оноос иргэд хорт хавдрын урьдчилсан үзлэгт хамрагдах боломжтой болох юм.
Мөн хэдэн насандаа ямар шинжилгээ, оношлогоонд хамрагдахыг нарийвчлан заасан байна. Мөн хорт хавдрын эрт илрүүлгийн 7 төрлийн шинжилгээнд хамрагдах иргэдийн мөнгийг төрөөс гаргах юм. Энэ талаарх тодруулгыг одоо хүргэе. УИХ-ын гишүүн Д.Дамба-Очирын ярианд анхаарлаа хандуулъя.
Зорилтот бүлгийн хүмүүсийг эрт илрүүлэг, шинжилгээнд хамруулснаар 2030 он гэхэд элэгний хорт хавдрын нас баралтыг 35 хувиар, ходоодны хорт хавдрын нас баралтыг 42 хувиар бууруулж, умайн хүзүүний хорт хавдрын тохиолдлын 90 хувийг эрт илрүүлж, эмчлэх боломжтой гэж үзжээ.
Зорилтот бүлгийн иргэдийг жил бүр урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулна | ||
Үзсэн: 1036 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.