Шууд Chart

Зөвхөн импортоор орж ирсэн, шинээр бүртгүүлж байгаа тээврийн хэрэгсэлд “УАА” серийн дугаар олгоно

2019-10-19 14:25:20

Авто тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаарын тэмдэгтийг стандартаар тогтоож өгсөн байдаг. Харин өнгөрсөн зургаадугаар сард Стандарт хэмжил зүйн газрын даргын тушаалаар энэ стандартад нэмэлт өөрчлөлт оруулсан. Тус өөрчлөлтөөр дугаарын тэмдэгтийг өнгөөр ялгах, мөн өмнө нь байсан нийт 25 үсэгтэй 50 серийн дугаарыг олон улсад танигддаггүй зарим тэмдэгтүүдийг хасаж 11 серийн дугаартай болгожээ. Энэ нь латин үсэг хэрэглэдэг гадаад орнуудад уншигддаггүй тэмдэгтүүдийг хассан гэсэн үг юм.

Эдгээр өөрчлөлтүүдийг хийж, ногоон дэвсгэрийг олгож эхэлсэн нь Нийслэлийн утааг бууруулахад чиглэсэн бас нэг ажил гэж Стандартчилал тохирлын үнэлгээний бодлогын газрын дарга н.Өнөржаргал хэллээ.

Шинээр бүртгүүлж байгаа авто машинд олгож эхэлсэн “УАА” серийн дугаарыг одоогоор 1840 машинд олгоод байна. Өдөрт 300-400 импортын тээврийн хэрэгсэл бүртгүүлж, 400-500 авто машины шилжилт хөдөлгөөн хийгджээ. 


Зөвхөн импортоор орж ирсэн, шинээр бүртгүүлж байгаа тээврийн хэрэгсэлд “УАА” серийн дугаар олгоно  
Үзсэн: 629 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй