
Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд үр тариа хураалтын ажил 80 гаруй хувьтай байна. Харин төмс, хүнсний ногоогоо бүрэн хурааж дуусчээ. Ургац хураалтын ажил хэвийн, хүндрэл бэрхшээл бага байна. Энэ долоо хоногт ургац хураалтын ажил шувтрах төлөвтэй байна гэж Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ц.Болорчулуун хэллээ.
Энэ онд улсын хэмжээнд нийтдээ 512 мянган га-д тариалалт хийсэн. Урьдчилсан байдлаар 441 мянган тонн үр тариа, үүнээс 420 мянган тонн буудай, 176 мянган тонн төмс, 91 мянган тонн хүнсний ногоо, 38 мянган тонн тосны ургамал, 80 мянган тонн малын тэжээлийн ургамал зэргийг хураан авах тооцоо гарчээ.
Улсын хэмжээнд үр тариа хураалтын ажил 80 гаруй хувьтай байна | ||
Үзсэн: 1684 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.