Шууд Chart

“Нэгдсэн бодлого, нэгдсэн экспорт” төслийг хэрэгжүүлнэ

2019-10-24 14:41:19

Монгол Улсад 70 гаруй мянган аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байна. ААН, байгууллагууд хамтран ижил төрлийн бүтээгдэхүүнийг нэг жороор үйлдвэрлэж гадаадын зах зээлд гаргах нь илүү үр дүнтэйг мэргэжилтнүүд онцолж байна.

Иймээс МҮХАҮТ-аас “Нэгдсэн бодлого, нэгдсэн экспорт” төслийг хэрэгжүүлэхээр боллоо. Уг төсөл нь бизнес эрхлэгчдийг нэгтгэх, хууль эрх зүйн орчныг сайжруулах ач холбогдолтой гэж МҮХАҮТ-ын гүйцэтгэх захирал Т.Дүүрэн хэллээ.

“Нэгдсэн бодлого, нэгдсэн экспорт” төслийн хүрээнд эхний ээлжинд цагаан идээ, ноос, ноолууран бүтээгдэхүүнийг экспортлохоор төлөвлөжээ.


“Нэгдсэн бодлого, нэгдсэн экспорт” төслийг хэрэгжүүлнэ   
Үзсэн: 700 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй