Шууд Chart

Улсын эмнэлгүүд шилэн дансны мэдээллээ хуульд заасан хугацаанд нийтлэхгүй байна

2019-10-28 12:48:44

“Төсвийн зарцуулалтыг иргэдэд мэдээлэх замаар төсөвт иргэдийн хяналтыг нэмэгдүүлэх нь” төсөл энэ оны эхнээс хэрэгжиж байна. Төслийн багийнхан улсын нэг хоёрдугаар шатлалын эмнэлгүүдийн шилэн дансны ил тод байдалд хяналт тавьж ажиллажээ.

Хяналтын хугацаанд зарим эмнэлэг 5 сая төгрөгөөс дээш гүйлгээ, тэдгээрийн тендерийн баримт бичиг болон холбогдох мэдээллээ байршуулаагүй зөрчил илэрсэн байна. "Захиргааны шинэ санаачилга" төрийн бус байгууллагын гүйцэтгэх захирал н.Цэрэнпүрэв ингэж ярилаа.

Цаашид шилэн дансны хуулийн хүрээнд эмнэлгүүд худалдан авалтын болон мөнгөн гүйлгээний зарцуулалтын шийдвэрээ байршуулахад онцгой анхаарах шаардлага байгааг төслийн багийнхан хэллээ.


Улсын эмнэлгүүд шилэн дансны мэдээллээ хуульд заасан хугацаанд нийтлэхгүй байна  
Үзсэн: 1054 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй