
Багш нар сурагчдын унших чадварыг хөгжүүлэх арга зүйд суралцаж байна. Элсэлтийн Ерөнхий шалгалтын үеэр уншаад ойлгосноо сийрүүлж бичих эх бичгийн шалгалтад сурагчид хангалтгүй оролцсон талаар Боловсролын Үнэлгээний төвөөс мэдээлж байсан.
Гадаад хэлний шалгалтад ч хүүхдүүд хангалтгүй байгааг япон хэлний мэргэжилтүүд хэлж байлаа. Үүнийг ном уншихгүй, зөв унших дадал хэвшилд суралцаагүйтэй холбон тайлбарлаж байна. Тиймээс хүүхдийг зөв уншуулж сургах арга зүйд бага ангийн багш нарыг сургаж эхэллээ. Багшийн Мэргэжил дээшлүүлэх институтын Сургалтын албаны дарга н.Оюунцэцэгийн ярианд анхаарлаа хандуулъя.
Сургалтаар зөв уншуулах арга зүйг заахаас гадна уншсан зүйлийнхээ учир шалтгааныг ойлгож байгаа эсэх, зөв уншсаныг илрүүлэх зэрэг арга барилд суралцах юм. Сургалтыг Боловсрол соёл шинжлэх ухаан спортын яам, Багшийн мэргэжил дээшлүүлэх институт, Боловсролын хүрээлэнгийн хамтарсан тусгай баг явуулж байна.
Сурагчдын унших чадварыг хөгжүүлэх арга зүйд суралцаж байна | ||
Үзсэн: 4264 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.