Шууд Chart

ХДХВ/ДОХ-ын өвчлөл улам залуужиж байна

2019-12-11 15:53:01

ХДХВ/ДОХ-ын өвчлөл улам залуужиж байна. Улсын хэмжээнд энэ оны байдлаар бэлгийн замаар дамжих халдварын 13 мянга орчим шинэ тохиолдол бүртгэгдсэн гэж Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ. Энэ нь нийт халдварт өвчлөлийн 38 хувийг эзэлж байна. Өнгөрсөн онтой харьцуулахад 558 өвчлөл буюу 4.3 хувиар өсчээ.

Нийт халдварын 40 хувийг тэмбүү, 33 хувийг заг хүйтэн, 26 хувийг трихоиониаз, 0.1 хувийг ХДХВ/ ДОХ эзэлж байгаа юм. “Шинээр халдвар авсан иргэдийн дийлэнх нь 18-45 насныхан байна” гэж ХӨСҮТ-ийн Дэд захирал н.Цацралт-Од ярилаа.

“Тэмбүүг устгая” аяны хүрээнд 5517 шинэ тохиолдлыг илрүүлж, эмчлээд байна. Мөн ирэх оноос ХДХВ/ДОХ-ын эрт илрүүлгийн шинжилгээг авч эхлэхээр болжээ.


ХДХВ/ДОХ-ын өвчлөл улам залуужиж байна  
Үзсэн: 1337 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй